Д.Бат-Оюун: Тоосонд дарагдсан байсан чадварыг минь өнгөлж өгсөнд баярлалаа

“Монгол HD”, “Ард” санхүүгийн нэгдэлтэй хамтран Америкийн алдарт MGM продакшны бүтээл “The Apprentice” бизнесийн реалити шоуг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн шоунд түрүүлж магадгүй хэмээн олны итгэлийг хүлээн, хайрыг нь татаад байсан оролцогчдын нэг нь Д.Бат-Оюун. Тэрбээр өчигдөр шоунаас хасагдсан олон хүн харамсаж буйгаа илэрхийлсээр. Түрүүлсэн хүнээс ч олон ажлын санал ирнэ гэж дэмжих хүн олон.
Д.Бат-Оюун хасагдсаныхаа дараа “Хэцүү юм аа, яана даа гэж шантрах даалгавартай таараагүй ч шоугаа ингээд орхиж байна. Угаасаа хүрэх зорилго, гоё баг, чин сэтгэл байхад бол ямар ч даалгаврын ард гарч чадна гэдэгтээ үргэлж итгэлтэй байсан. Борлуулалтынхаа ур чадварт тийм ч их итгэлтэй байгаагүй ч миний дотор тоосонд дарагдсан байсан тэр чадварыг маань яалтачгүй өнгөлж өгсөнд маш их баяртай байна.
Нэвтрүүлгийнхээ туршид би өөрийгөө хэзээ ч үл шавхагдах хамгийн том орд гэдгээ өөртөө баталж чадсаан. Энэ боломжийг олгосон бүх арын алба, Ардынхан болон бидний худалдан авагч байсан хүмүүстээ баярлалаа. Бат-Оюун нь улам хичээгээд СЕО болоод ажлын тайлангаа та бүхэндээ танилцуулах цаг удахгүй байгаасай, тийм ээ” гэжээ.
Г.ЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ удаад Chairman шударга бус хандсан шүү. Энхжин явах ёстой. яг үнэндээ энэ бүсгүй маш ёс зүйгүй, дандаа хүнд тулган шаардана, өөрийгөө их ярих чадвартай гэж бодоод байгаа үгүй л яг мөн чанартай зүгээр шууд л тулгаад камер өмнө бусдыг эвгүй байдалд оруулаад. Сүлжээний бизнесдээ л таарах хүн. Бат-Оюу л нь арай ёс зүйтэй хүнлэг, маш хөдөлмөрч өөрөө үлгэрлэн харуулдаг. Үлгэрлэн харуулна гэдэг бол удирдагч хүний нэг чанар шүү дээ, яагаад энийг зүгээр л гүйцэтгэгч гэж хараад байгааг ойлгоогүй .
Бизнест ёс зүйтэй, зөв хүн хэрэггүй. Харин өөрийгөө буруугүй гэж үхэн хатан чичирдэг, би л болж байвал, мөнгө л олж байвал бусад нь хамаагүй гэж зүтгэдэг, муу санаатай хүн л хэрэгтэй байдаг юм байна.
Бизнес хийдэг хүмүүс угаасаа харгис байж амжилтанд хүрдэг юм билээ. Харин энэ нэвтрүүлэгт орсон залуус бүгд хүнлэг. Зөв сэтгэлтэй, зүрхтэй хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэдэг. Хэрэв нэгэнт энэ замыг сонгох гэж буй бол тэр хүн хэрхэвч бусдын өмнө нулимсаа үзүүлж, амархан урвах, уярах хүн гэдгээ бусдад ялангуяа наад Ганхуягтаа харуулж болохгүй. Амжилтанд хүрсэн хүмүүс яаж хүрсэн гэдгээ огоорон зүгээр л дураараа чалчдаг. Хүн бүр цүнх барьсан уран ярьдаг хүнд талтай байдаг. Яагаад гэвэл өөрсдөө мэдлэг ухаан дутмаг учраас. Тиймээс залуус минь хэнд ч хэзээ ч бүү итгэ. Зөвхөн өөрийн хүчиндээ найд. Та нарт энэ оролцоо чинь маш том сургууль болж байгаа учраас та нар цаашид алзахгүй. Үзэгчдийн хувьд мэдлэг мэдээлэл олж авах нь аваад, зүгээр маазраад үзээд өнгөрөх нь өнгөрнө. Бусдад санаа өгсөн сайхан нэвтрүүлэг. Оролцогч нарт хамаг л сайхан бүхнийг хүсье. Та нар мундаг мундаг.
enhjin jaahan zalijin.uuriiguu duviilgunu.er ni suljeenii biznest taarah hun.turuuleh ni erdenebayr bhaa.anand chadvarlag.gehde marketing talda.
Minii bodloor enhjin unheer zov neg buruu n ym zarahdaa joohn tulgaad bdg ternees buhiil daalgavar deer bagiihniiga oodon tataj irsen unheer mundag