НИЙГЭМ

JCI монгол байгууллагынхан олон орны залууст эх орноо таниулж байна

JCI Монгол байгуулагын JCI Чейрмэн салбарын залуус Монгол Улсад анх удаа “JCI Mongolia International Academy” арга хэмжээг зохион байгуулж байна.

Орон орны шилдэг сургагч багш нарын сонирхолтой сургалт, хөтөлбөрүүдийн дагуу энэ сарын 3-6-ны өдрүүд болж буй тус арга хэмжээнд олон улсын залуусын төлөөлөл 50, Монгол Улсын 50, нийт 100 залуу оролцож байгаа юм. Тодруулбал, БНСУ, Орос, Япон, Вьетнам, Хонконг, Латив, Тайвань, Макао зэрэг 10 орны залуус энэ өдрүүдэд хамтдаа байж, харилцан суралцаж, туршлагаа хуваалцаж байна.

JCI Монгол байгууллагын 2019 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.Мөнх-Эрдэнэ арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Олон улсын академи арга хэмжээ нь дэлхийн залуусын мэдлэгийг тэлж, нөхөрлөлийг бататгаж, дурсамжийг зузаалах зорилготой” гэдгийг онцоллоо.

Оролцогчдод Монгол эх орон, үндэсний өв соёлоо сурталчлахын тулд өдөр бүрийн хөтөлбөрт нь үндэсний агуулга багтаахыг зорьсон гэж зохион байгуулагч JCI Чейрмэн салбарын залуус ярьж байна. Тухайлбал эхний өдрийн арга хэмжээг Чойжин ламын сүм музей дээр зохион байгуулж, Монгол үндэстний дуу хуур, уран нугаралт, бүжгийн үзүүлбэрүүдээр бэлэг барьсан бол дараагийн өдөр нь Горхи-Тэрэлжийг зорьж, байгалийн сайхныг харуулжээ.

Өнөөдөр “JCI Монгол” байгууллагаас хэрэгжүүлж буй Save Angels” хандивын төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газар буюу хуучнаар III амаржих газарт нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж зэрэг хэрэгцээт эд зүйлийг гардуулж өгөх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Jnj Priligy Alli Sales And Canada Acheter Cialis En Pharmacie En France [url=http://cialibuy.com]online cialis[/url] Viagra Generika Levitra E Alopecia Finasteride Propecia

Холбоотой мэдээ

Back to top button