Залуус хүнсний нэмэлтүүдийн үр дүнг судлахгүйгээр бусдыг даган дуурайж үргүйдэж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга, тэргүүлэх зэргийн эмч, магистр Д.Одончимэг нэгэн ярилцлагадаа
“Сүүлийн үед царай зүсээ сайхан болгохын тулд янз бүрийн хүнсний нэмэлтүүд хэрэглэдэг. Тэрийгээ анагаах ухааны үүднээс судалж, танихгүй байна. Дандаа л бусдыг даган дуурайж, эсвэл сошиал, хэвлэл мэдээллээс авсан мэдээллээр яваад орчихсон байдаг. Тэд хортой үр дагавар нь юу болохыг тооцож чаддаггүй. Наад зах нь нөхөн үржихүйн насанд хүрч байгаа охид, хөвгүүдэд үргүйдэл үүсч байна. Нөхөн үржихүйн гол шинж болсон биений юм ирэхгүй байна. Эрэгтэй хүн дээр эр бэлгийн эсийн ялгарал үгүй болох, эсвэл идэвхгүй эр бэлгийн эс ялгарах асуудал байна. Ялангуяа, фитнесст явж байгаа залуус уургийн бэлдмэл их хэрэглэдэг. Уураг 3-4 жил уусан, одоо хүүхэдтэй болохгүй байна гэж орж ирдэг. Сэтгэлзүйн тусламж авахаар орж ирж байгаа залуусын дагалдах шинжилгээнүүд ийм асуудлуудтай байна” хэмээн ярьжээ.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.