ЭДИЙН ЗАСАГ

Б.Лхагвасүрэн: 10 их наядын хөтөлбөр хэрэгжсэнээр эдийн засаг 6.4 хувиар өснө

Монголбанкнаас хэвлэлийн хурал хийлээ. Улмаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн задаргааг танилцууллаа. 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд:               

  • Ажлын байр хадгалахад зориулж 2 их наяд  
  • Ипoтекийн зээлийн санхүүжилтэд 3 их наяд
  • Репо санхүүжилтэд 2 их наяд 
  • Стратегийн томоохон төслүүдийг дэмжихэд 2 их наяд 
  • Залуус, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  зээлд 500 тэрбум
  • ХАА-н бүтээгдэхүүн дэмжих зээлд 500 тэрбум төгрөг тус тус зарцуулна.

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай эдийн засаг 6.4 хувиар өсөх тооцоог хийжээ. Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл нь зээлийн нийлүүлэлт юм. Зээлийн өсөлт энэ онд 13-15 хувиар өснө гэж мөн тооцоолсон байна.

-Репо санхүүжилт өнгөрсөн оны сүүлийн улиралд эхэлж, одоогоор 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Өмнө нь өндөр хүүтэй зээл авсан ААН-үүдэд энэ зээл ихээхэн үр дүнтэй хэрэгжиж байна. Зээлийн дундаж хүү 14.5 хувь байгааг буурууллаа. Энэ онд 2 их наяд төгрөгийг үүнд зарцуулна.

-Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байна. Өмнө нь жил бүр 300-400 тэрбум төгрөг зарцуулдаг байв. Энэ нь өмнөх зээлдэгч нарын эргүүлэн төлсөн  нийт эргэн төлөлт юм.  Энэ онд 700 тэрбум төгрөг болж санхүүжилт өснө. Энэ бол хангалттай тоо. Учир нь бид 2013 оноос хойш энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.               

-Ажлын байрыг хадгалахад зориулж, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгоно. Төв банкны бодлогын хүү одоо 6 хувь байна. Үүнээс ч бага хүүтэй зээл олгоно. Төв банканд банкуудын хадгалуулж байгаа 8 их наяд төгрөгөөс энэ санхүүжилтийг олгоно. Хүүгийн зөрүүг улсын төсвөөс гаргана.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 26, 2021 05:50

Ajliin bairig hadaglah zorilgoor 3% tai zeel gedgiig ilvv delferengvi tailbarlaj boloh yy bayarlalaa. Yag yaj hadaglah yaj zeel gargah geh met

Холбоотой мэдээ

Back to top button