Нийгмийн

Шүүгчидтэй хамт бичлэгт байсан АТГ-ын ажилтан П.Чулуунбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр цахим орчинд нэр бүхий сайт, пэйж хуудсуудаар “Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэг цацагдсан.

Энэхүү бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийлээ.

Шалгалтын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэв.

Ажилтан П.Чулуунбаатар нь “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.

Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажилтан  П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүй болно.

АТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ыа
ыа

хөөх шударага газар байна

Зочин
Зочин

Odoo shuuhiinhen shudarga baij chaddag esehiig haraya

Зочин
Зочин

зөв үйлдэл байлаа.. сайн байна шүү.

Battylga
Battylga

Ажлаас нь чөлөөлөөд авилгын болон �##�бан туша�##�ын хэрэгт холбоотой эсэхийг нь ш�##�гах хэрэгтэй. Асууд�##�тай болоод л тэдэнтэй нийлж яваа

Зочин
Зочин

одоо төоийн �##�банд ажиллуулахгүй байх хэрэгтэй хувийн хэвшилд ажиллаж хариуцлага суулгах хэрэгтэй

иргэн
иргэн

AТГ ынхан шударга байна. Зөв шийдвэр гаргажээ. Одоо Шүүхийнхнийг харъя

Зочин
Зочин

ЛҮНДЭНДОРЖ ХУУЛЬЧ ХҮН АЛСАН АВГАЙ НЬ ОРОС 3 ИЙН СОРОНЗОН ШҮ. АВГАЙ НЬ ДАНДА АВИЛГА АВДАГ БУЗАР 2 ДОО

Холбоотой мэдээ

Back to top button