НИЙГЭМУЛС ТӨР

“Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой”, “Таван толгой” ХХК-иуд хууль бусаар хулгай хийгээд байна

“АТОЗ” ТББ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор бүсэд хадгалсан хөрөнгийн талаар мэдээлэл хийлээ.

АТОЗ-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун: МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-д айлчилж байгааг эх орон даяараа мэдэж байгаа. Зөвлөлөөс тусгайлж авч үздэг, оффшорын талаарх байр сууриа илэрхийлэхээр энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Байр сууриа тууштай илэрхийлэхийн тулд АТОЗ-ийн удирдах зөвлөлөөс дараах мэдэгдэл гаргалаа,

-МЭДЭГДЭЛ-

“МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-д хийсэн айлчлалын цогц үйл ажиллагаанаас авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг хамтран хэрэгжүүлэх санал санаачлагчаар оффшорын асуудлыг АТОЗ тухайлан авч, онцлон тэмдэглэж байна. Оффшорт данстай, хамааралтай, улс төрчид МУ-ын хуулиудыг уландаа гишгэж, ард түмнээ доромжилж, төрийн өндөр албан тушаалд сонгогдон, басамжлан амьдрах, Монгол төрийн голомтыг өөрсдийн баяжих хэрэгсэл болгосон, энэ бурангуй цаг үеийн төгсгөлийг хийхэд онцгой анхаарах шаардлагатай том алхам боллоо гэж АТОЗ тусгайлан үзэж байна. мөн цаашид Монгол Улс НҮБ-ын үндэстэн дамнасан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенцид нэгдэн орсныг санаж, уг конвенцын зүйл заалт бүрийг хамтран ашиглаж, оффшор данстай улс төрчид, эх орноосоо хууль бусаар өөр оронд байршуулсан асар их хэмжээний валютыг царцааж, төрийн зүгээс тухайлан хууль санаачлан батлуулж, улс ард түмнээ өрийн дарамтаас гаргана гэдэгт АТОЗ гүн итгэлтэй байна. Цаашид  монголын ард түмэн авилгийн эсрэг НҮБ-ын конвенци, үндэстэн дамнасан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенциудаас олон нийтэд сурталчлах, гэгээрүүлэх үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна. Монгол улсын төрд АТОЗ нь санал, санаачилга шаардлагын агуулга бүхий хүсэлт гарган, монголын иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, ТББ-ууд, иргэд сонгогчидтойгоо хамтран өндөр амжилтад хүрнэ гэдэгт  итгэж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэхүү ажил нь оффшорын асуудлаар 2017 онд ерөнхийлөгчтэй байгуулсан ард түмний хамтын гэрээний хэрэгжилтийн өндөр ач холбогдолтой ажил боллоо гэж АТОЗ-ийн зүгээс үнэлж байна” гэлээ.

-ОФФШОР БҮСЭД МОНГОЛЫН 611 КОМПАНИ, 6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БАЙНА-

-АТГ-аас оффшорчидтой холбоотой маш олон асуудлыг удаан хугацаанд шалгаж байгаа, энэ хугацаанд АТГ-аас шалгаж байгаа гэхээс өөр мэдээллийг өгөөгүй байна. АТОЗ-ын зүгээс энэ асуудал дээр хэрхэн яаж хандаж байна вэ?

-АТОЗ-ын зүгээс баримт материал, нотлох баримтыг 2-3 жил идэвхийлэн хайж, нягталж, ангилан хавтаслаж байна. Төрийн бүх байгууллагуудаас баримтуудыг өгч, шахаж шаардаж байгаа. Дэлхий дээр ганц Монгол Улсын оффшорч, улс төрчид л энэ асуудал 2013 онд зарлагдсанаас хойш “бид хэцүү байдалд байна” гэсэн байгаа бол өөр ямар ч улсын улс төрчид “намайг хэлмэгдүүлчихлээ, миний нэр төрд халдлаа” гэсэн ямар ч гомдол гараагүй.

-Оффшор бүсэд хэдэн УИХ-ийн гишүүн хөрөнгөө нуусан талаар, нийт хөрөнгийн хэмжээ хэдэд хүрсэн талаар олон нийтэд нээлттэй биш байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын мэдэхгүй байгаа мэдээлэл АТОЗ-д байгаа болов уу?

-Бидэнд няцаагдашгүй мэдээлэл их байгаа. Тэр мэдээллүүдийг хэвлэлд өгөөгүй, бага хурал хийгээд ерөнхийлөгчид өгсөн. Хоёр улсын хяналтын байгууллагуудын материалууд байсан. Жишээлбэл, БНХАУ-ын хуулийн байгууллагын тамга тэмдэг бүхий материалуудыг өгсөн. Бид ийм материалууд дээр дуулиан шуугиан тарих бодлого барьдаггүй. Хамгийн итгэж байгаа субъект маань Монгол Улсын ерөнхийлөгч. Ерөнхийлөгчтэй хийсэн гэрээнд нэг сая 500-аад мянган хүн гарын үсэг зурсан. АТОЗ-өөс ТББ-уудыг уриалан хамтарч тэмцэн, АТГ-ын даргыг өөрчлөх, шүүх прокуроруудыг өөрчлөх асуудлыг манлайлна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр анхны бодитой алхам АНУ-ын Вашингтон хотод боллоо.

-12 оффшор бүсэд 611 Монголын компани бүртгэлтэй, нийт хөрөнгийн байдал зургаан тэрбум ам.доллар гэсэн мэдээллийг та бүхэн хаанаас авсан, нотлох баримттай мэдээлэл үү?

-Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нэгдсэн холбооноос гарч байгаа мэдээлэл буюу сошиалаар гарч байгаа. Бидний дунд авилгийн эсрэг судалж, ном бичиж байгаа, мэдээллийг тодорхой болгосон. Энэ мэдээлэл 100 жил болсон ч мэдэгдэхгүй өнгөрч болох байсан. Гэтэл дэлхий нийтэд оффшорын компани нь интернэт халдлагад өртөөд албан ёсоор цацагдсан. Монголын 49 хүн 611 компани орсон байна гэдгийг дэлхий нийтэд албан ёсоор мэдээлсэн. Оффшорын асуудлыг зөвхөн гадаад дансанд байгаагаар ойлгодог. Дотооддоо оффшор бүс байгаа гэх сэжүүрийг ерөнхийлөгчтэй уулзах уулзалт дээр гаргасан. Үүнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК, “Таван толгой” ХХК хууль бусаар хулгай хийгээд байна гэдгийг анх удаа тавьсан. Үндэстэн дамнасан НҮБ-ын конвенцыг хэрэгжүүлбэл монгол улс оффшорын асуудлыг шийдэж болно” гэв.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Amoxicillin Dosage For 7 Month Old Amoxicillin For Uterine Infection Viagra E Effetti [url=http://cialibuy.com]Cialis[/url] Comprar Cialis

Холбоотой мэдээ

Back to top button