НИЙГЭМ
Эдгэрсэн 4835 хүний 95 хувьд эсрэг биет үүсчээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээр сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 481 тохиолдол нэмэгдсэний 404 нь Нийслэлд бүртгэгдсэн болохыг хэлэв. Түүнчлэн ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа халдвар аваад эдгэрсэн иргэдийн биед эсрэг биет үүссэн эсэх сэтгүүлчдийн асуултад:
"Халдвар аваад эдгэрсэн 4.835 хүний 95 хувьд эсрэг биет үүссэн. Давтан шинжилгээнүүд нь сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд орж болно. Өвчлөөд эдгэрсэн хүмүүс халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэй. Ингээд 6-8 сарын дараа дархлаажуулалтдаа хамрагдаад явна” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.