УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн Шадар туслах Л.Түвшинжаргалыг Захиргааны хэргийн шүүгчид дэвшүүлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын Шадар туслах Л.Түвшинжаргалыг 2020 оны тавдугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийг анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшүүлсэн албан тоот цахим орчинд ил болоод байна.

Тодруулбал, ШЕЗ-ийн дарга Э.Батбаяр нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр бүхий эрхмүүдийг томилуулах саналыг 2020.05.20-нд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байсан байна. Тэдгээр эрхмүүдийн нэрийн жагсаалтад Л.Түвшинжаргал “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч” хэсэгт бичигдсэн байгаа юм.

Л.Түвшинжаргал нь Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн гарын гишүүн байхад нь туслахаар ажилладаг байсан. Ер их ойрын хүн гэж яригддаг. Хамгийн сүүлд АН-ын дарга асан С.Эрдэнэ “Ерөнхийлөгчийн Шадар туслах Л.Түвшинжаргал надад үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гардуулж өгсөн” гэж ярьсан нь анхаарал татсан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
4 сар 7, 2021 16:47

2004 оноос хойш 17 жил Женкогийн туслахаар ажилласан. Шүүгчийн ажлын нэг өдрийн ч туршлага байхгүй хүн. ШЕЗ -ийн дарга Батбаяр гэж ийм нэгэн хүн гэдгээ харуулж байна.

Зочин
Зочин
4 сар 7, 2021 22:05

Яанаа
Яаж шүүгч болохын бэ наад хүн чинь хужльч бишшдээ арай арай

Холбоотой мэдээ

Back to top button