Нийгмийн

Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Б.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан байгуулсан. Тэгвэл уг ажлын хэсгийн гишүүн Б.Энх-Амгалан, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар өнөөдөр ҮАБЗ мөнгө оруулж ирсэн асуудал болон өмгөөлөгч Н.Баасанцогттой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Шүүхийн хуулийн шинэчлэл гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэтэл өнөөдөр хэн нэгнээс хараат байдлаар ажилладаг гэх мэдээллүүдэд үндэслэж, шударга бусын хонгил байна хэмээн тэд мэдээллээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

"Гуравдугаар сарын 16-нд бид нэр бүхий өмгөөлөгч, шүүгч нартай холбоотой мэдээлэл өгсөн. Энэ талаараа бид Улсын ерөнхий прокурор болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга, ЦЕГ-т хүсэлт хүргүүлсэн. Энэ талаар бидэнд прокуророос мэдээлэл өгөх боломжтой гэдэг бичиг ирүүлсэн. Мөн ЦЕГ-аас хэрэг бүртгэлт нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Улмаар нэр бүхий шүүгч нарт холбогдох  баримт тогтоогдсон тул хэргийн харьяаллыг шилжүүлсэн байна. Мөн өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар АТГ-аас бидэнд мэдээлсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2021 19:13

Эд нар одоо хэрэг мөрдөж эрүү үүсгэдэг болчихсан юмуу

Зочин
Зочин
4 сар 9, 2021 20:56

Энэ з�##�уу шүүх цагдаад нөлөөлөх хэмжээний хүн мөн үү. Хонгил ын эзэн, Зоригийн хэргийг зурсан гээд наад б�##�ай юманд хэн итгэх юм бэ. ЭНХ АМГАЛАН ГЭЖ БХЛАЙ АТИЙСАН ЮМ ДАРХАНЫ ТАМЫН ЗАМЫН АСУУДАЛ, ДАМДИННЯМАА ЫХНКНААС АВСАН 30 ТЭРБУМ, УНДРАМАА ЭЦГИЙНХЭЭ ЛУЙВАРДАЖ АВСАН ЛИЦЕНЗИЙН АСУУДЛАА ЦЭГЦЭЛЭЭЧ. БААСАНЦОГТООС ИЛҮҮ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ АСУУДАЛД ОРОЛЦСОН 4 ГИШҮҮН ШДЭЭ.

zochin
zochin
4 сар 9, 2021 23:24

mash sain bn. bugdiig sain shalgah hrregtei

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 10, 2021 00:01

20$ САЯ ДОЛЛОРЫГ ТЕГ МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ГАРГАЖ АРД ТҮМЭНДЭЭ ХАРУУЛААСАЙ МАНАЙ ЧЕКСТҮҮД ЧАДНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙГАА ШҮҮ ГЭМТ ҮЙЛДЛИЙГ НЬ ВАЛЮТЫН ХАМТ ИЛЧИЛЭЭРЭЙ ТА НАРТ НАЙДАЖ БАЙНА АМЬЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээ

Back to top button