НИЙГЭМ

Улаанбаатарт үүлшинэ, бага зэргийн бороо орно

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.

2019 оны 08 дугаар сарын 12-ны 20 цагаас 08 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил¬сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар өдөртөө 23-28 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар өдөртөө 16-21 градус, бусад нутгаар өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө Дундговийн зарим газраар бага зэргийн  бороо орно.  Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно.  Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Componentes Propecia [url=http://viaapill.com]viagra[/url] Clavulanic Il Cialis E Pericoloso Propecia Soluzione

Холбоотой мэдээ

Back to top button