Нийгмийн
Э.Дөлгөөн, Д.Түвшинбаярын дуулсан “Төгс зохицол” нэртэй дуу цацагдлаа

Цахим ертөнцөд “Tuvshuu Dulguun Влог”, “Хосын Жор”, “Big Big Family”, “Tuvshuu Podcast”, “Dulguun Podcast” зэрэг олон сонирхолтой контент хийдэг гэдгээрээ алдартай Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нарын шинэ дуу цацагджээ. “Төгс зохицол” нэртэй уг шинэ уран бүтээл нь өчигдөр цацагдсан бөгөөд өнөөдрийн /06.16. 09:55 цаг/ байдлаар 37.114 хүнд хүрчээ.
Та бүхэн санаж байгаа бол Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нар өнгөрсөн зуны хит “Бороо” дууны клипэнд тоглосон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.