ЭРҮҮЛ МЭНД
Коронавирусийн халдварын улмаас хоёр сартай хүүхэд нас баржээ
ЭМЯ-наас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэлэхдээ “Өчигдөр коронавирусийн 2432 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа.
Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 109694 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1519 нь Улаанбаатар хотод, 909 нь орон нутагт, 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, нэг нь зөөвөрлөгдсөн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1207 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 69958 болж байна. Халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 518 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
- 41-50 насны нэг хүн
- 51-60 насны гурван хүн зургаан хоног эмчлүүлсэн
- 61-70 насны дөрвөн хүн 14 хоног эмчлүүлсэн
- 71-79 насны таван хүн 4-24 хоног эмчлүүлсэн
- 80-аас дээш насны гурван хүн 9-16 хоног эмчлүүлсэн
- 2 сартай нэг хүүхэд гурван хоног эмчлүүлсэн







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ариа дэндүү юума новшийн юумнуудаа арга хэмжээ авалдаа ингэж болохгүйш дэ
Энэ халдвар иргэдээс өөрснөөс нь болж байна. Хүн бүр халдвар хамгаалалаа сахиад, дэглэм бариад байвал юу гэж ингэж задгай тархах вэ дээ. Бид өөрснөө тараагаад байна. Түүнээс болж 500 орчим хүн нас барлаа. Нэг үгэнр хэлвэл бид л муудаа тэр хүмүүсээ үхүүллээ. Үүнийг өөрснөөсөө зайлуулах хэрэггүй. ЗГ,ЭМЯ, УОК-оос иргэддээ халдвар хамгаалалын дэглэм барих талаар хангалттай мэдээлэл зөвөлгөө өгч байна. Өар яалгах гэсэн юм. Иргэд түүнийг нь тоохгүй гадуур сэлгүүцсээр байна. Үүнээс болж 500 орчим хүн үхсэн.