12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр өнөөдөр буюу зургаадугаар сарын 28-ны даваа гарагаас 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэллээ.
Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Pfizer үйлдвэрийн вакцин хийх юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ Pfizer вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөх учиртай.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэд Pfizer вакцин хийх доорх гурван цэгт хүүхдийнхээ хамт очин, зөвшөөрлийн хуудас бөглөнө.

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.
Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.