НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ГССҮТ: Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ

Урин дулааны улирал болж буйтай холбоотойгоор гол усны осол ихээр бүртгэгдэх болсон. Ялангуяа иргэд үерлэсэн голыг автомашин, завь, морьтой гатлах үедээ осолдож, амь нас эд хөрөнгөөрөө хохирсоор буй. ГССТ-өөс усанд живэхгүй байх зөвлөмжийг хүргэж байна.

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэнэ.

–ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?-

-Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,

-Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх

-УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?-

-Түргэн тусламжийн багийг дуудах,

-Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах,

-Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах,

-Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх.

-Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button