Оюу толгойн түр хороо: Засгийн газрын сөрөг нэхэмжлэлийн явцыг сонсоно

Өнөөдөр /2021.06.29/ Оюу толгой ордын ашиглалтад улсын эрх ашгийг хангуулах тухай түр хорооны хуралдаан болно. Хуралдаан 14.30 цагаас товлогдсон бөгөөд Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн явц, нөхцөл байдлын мэдээллийг сонсох юм байна.
Манай Засгийн газар “Оюу толгой” ХХК-д холбогдох татварын маргааны асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаад буй. Тодруулбал, Татварын ерөнхий газраас тус компанид хоёр удаа их хэмжээний татварын акт тавьсан ч төлөх үндэслэлгүй хэмээн арбитрын шүүхэд хандсан байдаг. Харин байр сууриа хамгаалах үүднээс манай Засгийн газар ийн хариу сөрөг нэхэмжлэл үйлдсэн.
Засгийн газар уг арбитрын маргаанд ялна гэсэн итгэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Гэхдээ ялагдвал эсрэгээрээ “Оюу толгой” ХХК-д өртэй болох юм. Тухайлбал хуулийн хүрээнд Төрийн сангийн дансанд түр байршуулсан татварын актын төлбөрийг нь иргэн бүрд 300,000 төгрөг болгоод тараачихсан билээ.
М.ТЭНГИС













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Багабандийг ОЮУ толгойн ТҮЗ өөс чөлөөлнө хэмээн Оюунэрдэнэ мэдэгдээд байсан. Яагаад чөлөөлж чадахгүй байна вэ?