Нийгмийн

Ц.Мөнхцэцэг: Хүний амь хөнөөх, хүчиндэх, авлига, хар тамхины хэргийг өршөөж болохгүй

Энэ өдрүүдэд УИХ Засгийн газраас өргөн барьсан Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж байна.Дэлхийг хамарсан цар тахлын улмаас ДЭМБ, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газар, НҮБ-ын Хүн амын сан зэрэг олон улсын байгууллагууд цар тахлын хохирлыг багасгах, хорих ялаас өөр хариуцлага ногдуулах, хоригдлуудын тоог бууруулах зөвлөмж өгснийг Засгийн газар үндэс болгон Өршөөлийн хуулийг оруулж иржээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг харин уг хуулийн төслийн зарим заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ хуулинд замын хөдөлгөөний зөрчилд өршөөл үзүүлэхийн эсрэг байна. Мөн хүний амь нас хөнөөсөн, хүчиндэх, авилга албан тушаал, хар тамхи, бэлгийн мөлжлөг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд өршөөл үзүүлэхийн эсрэг байр суурьтай байна.

Өмнө нь түүхэн ойн жилүүд буюу 1991, 1996, 2000, 2006, 2015 онуудад Өршөөлийн хууль гарч нийт ялтны 40-54 хүртэлх хувьд ялаас чөлөөлөх, ялаас хасах зэрэг байдлаар өршөөл үзүүлж байжээ. Энэ жил Ардын хувьсгалын 100 жил гэдгээр олон хүн өршөөлийн хуулийг хүлээж байгаа юм байна.Ял шийтгэлийн бодлого нь хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон шударга байх ёстой юм” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Gr
Gr
7 сар 2, 2021 10:46

Хаанаас гарсанаа мартаад байдаг нөхдүүдээ.

Зочин
Зочин
7 сар 2, 2021 11:29

Торгуулийг бас хүнд хөнгөнөөр нь ялгаж өршөөх хэрэгтэй.хуулийг уландаа гишгэсэн олон давт�##�ттай торгуулийг төлүүлэх нь зөв.

Зочин
Зочин
7 сар 2, 2021 12:03

Хүүхдүүддээ ах дүү нараа муусайн хүн биш адгуусын гаот �##�дсан хүмүүсийн өр нь өвдөж байгаа байхдаа ийм шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй нэгийгээ үзэж нэхий дээлээ тайл�##�цана шүү та нар аятайхан л байгаарай би ахыгаа ийм л хүний гарт �##�дсан шүү зүгээо л байгаарай

Зочин
Зочин
7 сар 2, 2021 13:20

Зөв. Мөн согтуугаар жолоо барьсан гэмтэй, хариуцлагагүйн улмаас зөрчлийн торгуулиа төлөөгүй хүмүүүсийг өршөөлд хамааруулах нь муу жишиг тогтоох уршигтай

ИРГЭН
ИРГЭН
7 сар 2, 2021 13:53

Торгууль төлөөгүй хүмүүсийг өршөөж болохгүй дахин давтан зөрчил гаргасан санаатай үйлдэл .төлбөрөө төлсөн ХҮН хохирч болохгүй ӨРШӨӨВӨЛ үүргээ биелүүлсэн ХҮНД төлбөрийг БУЦААЖ өг .согтуурсанаас БУСАД ОСЛЫН хэргийг өршөөх нь маш зөв хүн амь ХҮЧИН ДЭЭРЭМ төрийн эсрэг цэргүүдээс бусад хэргийг50,60%өршөөгөөрэй 100 жил шүү дээ .одоогын төсөл гараад ч хэрэггүй зүрхтэй дорвитой хандаарай

Зочин
Зочин
7 сар 4, 2021 11:53

Ydaj helmegdsen hvmvvsee sullamaar ym huulia meddeg ymuu oorsdodoo ashigtai huuli batalchaad ard irgedee bolohoor shorond tamlaj alaad baij baidag iim baih ym bol huuli tsaaz gej baigaad yah ym be

A
A
7 сар 4, 2021 15:10

Sanamsar bolgoomjgui anhnii hereg ene teree sullah l heregtei shdee bolomj uguh heregtei bizdee

Холбоотой мэдээ

Back to top button