ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-ын нүүрсний импортыг АНУ тэргүүлж байна

БНХАУ-ын тал Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьсан нь үүнд мөн нөлөөлсөн байна. Оны эхний дөрвөн сард АНУ БНХАУ-д 2.5 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг тав дахин өссөн дүн болж байна. Харин зургадугаар сард 742.9 мянган тонн нийлүүлээд байгаа ажээ.

Түүнчлэн Монгол болон Австралийн экспорт буурсан энэ үед ОХУ нийлүүлэлтээ нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Зургадугаар сард тус улс БНХАУ-д 894 мянган тонн коксжих нүүрс нийлүүлжээ.

Нийлүүлэлт буурснаар үнэ өссөн үзүүлэлттэй байна. Хүхрийн агууламж багатай коксжих нүүрсний үнэ тонн 2303 юань хүрээд байгаа юм. Энэ нь 2015 оноос хойших дээд хэмжээндээ хүрсэн үзүүлэлт боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button