ЭРҮҮЛ МЭНД
Эмнэлгийн ажилтнуудын цалинг энэ онд хоёр дахин нэмэх боломжгүй гэв

Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг энэ онд багтааж хоёр дахин нэмэх боломж төсөвт байхгүй гэдгийг хэллээ.
Тэрбээр " Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх боломж 2021 онд байхгүй. Энэ шаардлагын дагуу 1.1 их наяд төгрөг шаардлагатай. Тиймээс Эрүүл мэндийн сайд, холбогдох байгууллагууд эмч нартай уулзаж тодорхой хэмжээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан. Засгийн газар эмч нарын цалинг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах болно” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганц авилгачийн гэрээс олдсон мөнгөөр л өчнөөн эмчийн цалинг нэмэхээр юм байна
Болгоё гэсэн сэтгэл байхад болохгүй юм гэж үгүй. Ажил дээр нь очоод хүн хүч, тоног төхөөрөмж, хангалт нэмэгдэл урамшуулал гээд очоод үзэх хэрэгтэй. Үнэхээр тасаг нэгж, голомтонд ажиллах сувилагч хүрэлцэхгүй хэцүү бна. Учир нь цалин муутай тул сувилагч мэргэжлийг сонгох залуус байхгүй болсон.