Нийгмийн

“Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд жолооч нарт хүүхдийн аюулгүйн суудал бэлэглэжээ

Цагдаагийн ерөнхий газраас жил бүр ‘Яараад яахав дээ’ “Дураараа бишээ дүрмээрээ” зэрэг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, жолооч нарт замын хөдөлгөөний зөв соёлыг бий болгох нөлөөллийн аяныг зохион байгуулж амжилттай хэрэгжиж байгаа билээ.

Тус аяны хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг энэ онд өмнөх оны мөн үеэс 50.8 хувиар буурсан бол 2020 оны байдлаар 40.8 хувиар буурчээ. Харин зам тээврийн ослоор гэмтсэн хүн 2019 онд 49.7 хувиар, 2020 онд 30.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Үүнээс харахад иргэд жолооч нар хариуцлагатай ухамсартай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан суудлын бүсээ зүүж хэвшвэл зам тээврийн осол, хэргээс бүрэн урьдчилан сэргийлж чадах юм.


 
Тэгвэл энэ онд цагдаагийн байгууллагаас нийслэл болон орон нутгийн замд үйлдэгдэж буй зам тээврийн осол, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс  хамгаалах зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл 2021” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулж энэхүү аян амжилттай үргэлжилж байна.

Өнөөдөр буюу /2021.07.24/-ний өдөр “Ирээдүйгээ хамгаалъя” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газар болон тус аяныг жил бүр дэмжин хамтран ажилладаг “Оюу толгой” ХХК-ны зүгээс баруун бүсийн аймгуудыг зорьж буй жолооч, зорчигч нарт хүүхдийн нас онцлогт тохирсон тээврийн хэрэгслийн зориулалтын суудал, аюулгүй бүсний даруулгыг бэлэглэлээ. Мөн зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх тараах материал, гар утасны дугаар бичих бэлдэцийг өгч, суудлын бүсээ зүүхийг анхааруулж ажиллалаа.

Энэхүү нөлөөллийн аянд найруулагч Д.Галбаяр түүний эхнэр жүжигчин Т.Хулангийн хамт, Dance Chance Эрдэнэ & Халиун, Big Heads хамтлаг, “Мөнх Тунх” хүүхэлдэйн киноны баатрууд  болон олны танил эрхэмүүд нэгдэж жолооч, зорчигч нарт ирээдүй хойч үеэ учирч болзошгүй эрсдэлээс хамгаалж тус аянд нэгдэж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zovrelioptor
zovrelioptor

But a smiling visitor here to share the love (:, btw outstanding design and style.

plaquenil diarrhea
plaquenil diarrhea

Viagra Quanto Costa Italia

Priligy
Priligy

Venta De Viagra En Espana

Viagra
Viagra

cialis long term effects

Propecia
Propecia

Domperidone And Newzealand Pharmacy

buy generic cialis
buy generic cialis

Amoxicillin Symtoms

Prednisone
Prednisone

Amoxicilina Antibiotic Tablet

Viagra
Viagra

Tramadol

Priligy
Priligy

Levitra Bayer 10mg

stromectol ivermectin
stromectol ivermectin

kamagra estados unidos

Холбоотой мэдээ

Back to top button