НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Есөн настай хүүхэд унадаг дугуйнд хөлөө хавчуулжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Цагаан-Эрэг багийн аравдугаар байрны тоглоомын талбайд "Бага насны хүүхэд унадаг дугуйнд хөлөө хавчуулаад гаргаж чадахгүй байна” хэмээх дуудлага өнгөрөгч долдугаар сарын 28-ны өдрийн 12:03 цагт иржээ.
Улмаартус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан 12:05 цагт очиж, есөн настай эрэгтэй Г зүүн хөлөө унадаг дугуйны их биений завсар оруулж гацаасныг гаргаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг албаны хүмүүс сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.