Сансарт нисэх аялал 450 мянган доллар

Их Британийн “Виржин Галактик” /Virgin Galactic/ компаниас сансарт нисэх аяллын тасалбарын худалдааг сэргээхээр болов.
Нэг суудлын анхны үнэ 450 мянган доллар байх аж. Долдугаар сар гэхэд 600 хүн тасалбар худалдаж авах хүсэлтээ ирүүлсэн гэж тус компани мэдэгдлээ.
Тасалбарын үнийг “Виржин Галактик” /Virgin Galactic/-ийн 2021 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайланд мөн хавсаргасан байна. Хэвлэлийн мэдээнд дурьдсанаар, нэг удаад нэг тасалбар эсхүл хүсвэл хэд хэдэн тасалбар худалдан авах боломжтой гэжээ.
“Unity 23” загварын онгоцоор хийх анхны сансрын нислэгийг ирэх есдүгээр сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн ба Нью Мексико дахь Америкийн сансрын буудал /аэродром/-аас хөөргөх төлөвтэй байна.

Өнгөрсөн долдугаар сард “Виржин Галактик” /Virgin Galactic/ компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Брэнсон өөрийн хөлгөөрөө Дэлхийн тойрог зам руу сансрын аялал хийгээд ирсэн. Тэрбумтантай хамт таван хүн (туршилтын хёор нисгэгч, гурван шинжээч) ниссэн. Тэд Дэлхийн агаар мандлаас 86 км-ийн өндөрт хүрч, сансарт ойролцоогоор нэг цаг болсон. Энэ нислэгийн дараа “Виржин Галактик” компанийн хувьцаа долоон хувиас дээш өссөн.
(Эх сурвалж: kommersant.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.