ДЭЛХИЙНийгмийн

Якут: Гал түймэрт ан амьтад өртсөн сэтгэл өвтгөм өдрүүд

ЯКУТ /2021.08.09/ - Якутад асч буй түймрээр 1,5 мянган хандгай, 5,5 мянган булга, 300-гаад баавгай, 2,7 мянган буга өртсөн сэтгэл өвтгөсөн өдрүүд үргэлжилсээр байна. Иймд тус бүс нутагт туслах шийдвэрийг ОХУ-ын Батлан Хамгаалахын Яам /БХЯ/ гаргалаа. Шийдвэрийн хүрээнд БХЯ-наас ойн түймрийг унтраахад зориулсан машин техникийн цувааг төмөр замаар Нижний Бестях тосгонд хүргэсэн байна. Энэ талаар тус бүс нутгийн төв штаб мэдээллээ.

БХЯ-наас нийт 17 ширхэг техник хэрэгсэл тусламжаар илгээснээс 10 нь хуягт тээвэрлэгч, 3 Урал, 2 Камаз болон 2 БАТ-М загварын гинжит машин багтсан аж. Төхөөрөмжүүдийг Горный муж руу явуулах юм байна.

Ойн түймрийг унтраахад Якутад туслалцаа үзүүлж буй цэргийн хэлтсийн бүлгийг бэхжүүлэх шийдвэрийг ОХУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу бүс нутгийн даргын хүсэлтийг үндэслэн гаргав. Наймдугаар сарын 3-нд ОХУ-ын БХЯ-ны  удирдлагуудтай хийсэн бага хурлын үеэр Агаарын довтолгооноос хамгаалах хүчний командлагчид холбогдох зааврыг өгсөн аж.

Түүнчлэн, наймдугаар сарын 5-нд Горный мужийн Бясь-Кюель тосгонд гарсан ойн түймрийг унтраахаар 105 хүнтэй инженерийн компанийг илгээгээд байгаа юм.

Якут бол ОХУ-ын галт түймэр дэгдэх магадлал өндөртэй бүс нутагт тооцогддог. Тус бүс нутагт онцгой нөхцөл байдал үүссэн тул долдугаар сарын 1-нээс эхлэн оршин суугчдыг ой руу очихыг хориглосон шийдвэр гарсан.

Якут улсад 3,7 сая гаруй га талбайд 156 удаа ойт хээрийн түймэр гарснаас 72-ыг нь унтраасан. Нэг өдрийн дотор тус бүс нутагт 16 мянга гаруй га талбайд гурван түймэр унтраасан бол найман газар нутгийг хамарсан 60 гаруй мянган га талбай шатаж байгаа бөгөөд дөрвөн шинэ түймэр дахин гарсан байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button