Нийгмийн

Хар тамхи хэрэглэсэн үедээ машин барьж явсан этгээдийг саатуулжээ

Хар тамхи хэрэглэсэн үедээ машин барьж явсан этгээдийг цагдаагийн алба хаагчид саатуулжээ.

Тодруулбал, өчигдөр "Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Энэтхэг Улсын элчингийн урд төв зам дээр Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн жолооч мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн байна” гэсэн мэдээлэл цагдаад иржээ.

Мэдээллийн дагуу шалгахад тус автомашиныг жолоодож явсан Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд суух 26 настай эрэгтэй мансууруулах төрлийн эм, бэлдмэл хэрэглэсэн байдалтай байжээ.

Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button