Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяраа теннис тоглоод зугаацаж явахаар миний ханийн эмчилгээний төлбөрийг төл

Олимпын аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр найздаа зодуулсан улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлж буй ч бие нь дээрдсэн зүйлгүй байсаар байна.
Түүний эхнэр Б.Нандинцэцэг сошиал хуудастаа бичихдээ "Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурханаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад "Аав минь одоо босоод ирээч" гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсийг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна.
Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой” гэжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shorond ni yvuulaad tolbor umaa sain avaa
Энэ хүүхэн байнга мөнгө ярих юм аа
мэдээж хэцүү ш дээ. мөнгө төгрөг нэхэлгүй яах вээ? эрүүл саруул нөхөр нь үхлүүт болчоод байхад сэхээж авъя гэж бодно ш дээ. энэайлын ажил амьдрал орвонгоороо эргэчлээ.
avilgal ogchihod shvvh hural hvleged bj bgaa
avilgal ogchihod shvvh hural hvleged bj bgaa
Hani nuhriig ni zodoj gemteesen ni unen yum bol emchilgeenii tulbur,em taria geed avah yumaa nehej avalgui yahav dee!
Hereeree turii barisan,heeli hahuuliar emsees ch dor bolson Eriin shinjgui yumnuudaas bol zaaval tulbur tootsoog ni tuluulj avah heregtei...iim muusain yumnuud l eh orong buzarlaj bgaa sh dee!?!