Зуслангийн бүсэд орц, гарц чөлөөлж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамж гарсан. Тус захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх тухай тусгасан байдаг. Тэгвэл захирамжийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Байгаль орчны газар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Сэлбэ, Бэлх, Зүрх-Уул, Арсогоот, Яргайтын богино, Зуунмод, Жигжид, Өвөр Гүнт, Майхан толгойн зуслангийн нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, хашаа сунгасан, орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй хашаа барьсан, үерийн далан дээр шороо асгаж зөвшөөрөлгүй буусан зэрэг зөрчлийг арилгуулж, нийт 46 байршилд орц, гарцыг чөлөөллөө.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улс маань уул нь төртэй улс юм шүү дээ. Ашгүй дээ. Дураараа зоргоороо нөхдийг хазаарлаж буйд баярлалаа
сэлбийн зуслангийн хажууд баячуудад зориулсан хауснууд барьж захиалга авч хошин шогийн шоучид шоудаад байна. Сумьяабзар. ес Оюунэрдэнэ нар ард түмэнд болохоор 07 өгөхгүй. Зуслангийн ойролцоо. Ой модонд газар олгохгүй гэж ам ангайх болгонд ярьж байгаач мөнгө ихтэй баячуудад хэдэн арван гагаар нь олгоод байгааг юу шэж ойлгох вэ. Ард түмэн 07 гоо авч 5.10 саяар зуслангийн барилга барих гэхээр олддоггүй. Баячуудад болохоор хэдэн тэрбумын хаус захиалж. Ланд машинын урамшуулал авах болохоор газар олгоод байдаг. Сумьяабазар. Оюунэрдэнэ нар энэ олон ам.ард түмнийг ядуу гэж алагчилж байгаа асуудлаа зогсоохгүй бол ирэх сонгуулиар газрын хөрснөөс арчигдана шүү. Ард түмэнд газар олгохгүй байж болох ч баячуудад олгосон газраа хурдан хурааж ав. Үнэнд газар гэдэг чинь ард түмний өмч. Та нарын мөнгө олдог зүйл бишшүү.