Нийгмийн

Хотын түгжрэлийг бууруулах 223 км авто замыг ирэх гурван жилд барина

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл арга хэмжээний хэрэгжилтийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Дэлхийн банкны “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг өнгөрөгч зургадугаар сард Засгийн газраар хэлэлцүүлсэн.  УИХ-аар зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ зээлийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр барих, шинэчлэлт хийх, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж, нэгдсэн ухаалаг системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хотын зам, тээврийн стратеги судалгаа, чадавхи бэхжүүлэх цогц ажлыг таван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх юм байна.

Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд томоохон зах худалдааны төвийг нүүлгэх, ачааны терминал, логистикийн төвийг байгуулах тооцоо судалгаа хийж аж ахуйн нэгж, байгууллагуудтай уулзалт зохион байгуулж буй ажээ.

Түгжрэлийг бууруулахад шууд нөлөө үзүүлэх 223 км авто замыг ирэх гурван жилд барих төлөвлөгөөний дагуу шинэ тойрог 71,5, гол ба туслах 73,5 км, авто зам, гол болон туслах гудамж 78 км зам тус тус баригдана. Зураг төслийг энэ онд боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За ашгүй одоо зөв бодох чухал шүү. Иргэн би бодохноо:
1.Нарны замыг төмөр замын авто баазаас урагш Вагнер ази компаний урд замтай хос гүүрээр холбож ТЭЦ4 замыг хос болгох. Таван шарын уулзварт хос гүүр тавьж урагш ТЭЦ4 замтай холбох,Моносын уулзварт гүүр барьж Толгойтын замтай холбох, Сансарын тойргоос хойш зам тавьж өндөрт гаргаад баруун тийш гүүрээр Баянхошууны замтай холбох Сансар-Баянхошуу-Толгойт-Монос-Яармаг-Уулын зам-Цамбагарав зах-Сансар. Үнэхээр том Их тойрог болохнээ хаха мөрөөдөх сайхан.

Өүэү
Өүэү

irgen minii bodloor odoo zam guuree bolivol taarna. Тэрний оронд дугуйн замтай болгох, байхгүй газарт нь автобусны 1-р эгнээгээр дугуй явах эрхтэй болгох, нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийх нь хамгийн зөв

Холбоотой мэдээ

Back to top button