ДЭМБ: 2022 оны эхээр “КОВИД-19”-ийн халдварын тохиолдол 300 саяыг давж болзошгүй

Хэрэв коронавируст халдварын тархалт одоогийнх шиг хурдацтай нэмэгдсээр байвал ирэх 2022 оны нэгдүгээр сард “SARS-CoV-2”-ийн халдвар авсан хүмүүсийн тоо 300 саяаас хэтэрч магадгүй гэсэн таагүй мэдэгдлийг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хийв.
Түүний хэлснээр, халдвар авсан хүмүүсийн бодит тоо нь ДЭМБ-аас бүртгүүлсэн хүнээс хамаагүй их байгааг онцлов.
Сүүлийн зургаан сарын хугацаанд манай гаригийн 100 сая оршин суугч коронавируст халдварын янз бүрийн хувилбарт вирусийн халдвар аваад байгаа гэв.
Царт тахал эхэлснээс хойш нийт 203,295,170 халдвар бүртгэгдсэн ба дрвөн сая гаруй хүн “КОВИД-19”-ийн халдварын хүндрэлээс болж нас барсан аж..
Одоо халдварын тархалттай тэмцэхэд туслах олон арга хэрэгсэл байгааг ч ДЭМБ-ын тэргүүн онцлов. Гэсэн ч, халдварын янз бүрийн хувилбарт халдвар авсан өвчтөнүүдийн дунд илүү их судалгаа хийх шаардлагатай гэлээ.
Гебрейесус “КОВИД-19”-ийг амжилттай эмчлэхэд тус нэмрээ үзүүлэх гурван вакцины туршилт хийгдэж байгааг сайшаав. Туршилтанд Дэлхийн 52 орны 600 гаруй эмнэлэг оролцож байгаа аж.
(Эх сурвалж: Rg.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.