
Якутад нөхцөл байдал улам хэцүү болж эхэллээ. Түймрийг хянах бараг боломжгүй нөхцөлд хүрээд байна. Түймрийн тархалтын хурд ихэссэн. Галыг унтраах ажиллагаанд олон мянган хүн оролцож байгаа ч хүн хүч дутагдаж байна.
Түймэр гамшгийн хэмжээнд хүрсэн тул суурин газруудыг хамгаалахад улам бүр хэцүү болж байна. Өдөрт хэдэн арван удаа нислэг үйлдэж, агаараас түймэр асч буй голомтот газруудад агаараас хэдэн зуун тонн ус асгаж байна. Гэсэн ч, түймрийн эрч буурахгүй байна.
Түймрийг унтраах ажиллагаанд хөрш зэргэлдээ бүс нутгийн аврагчдыг татан оруулж эхэллээ. Тэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийг авчирч байгаа юм.
Салхины чиглэл ч өөрчлөгдөж байгаа тул түймрийн чиглэл ч өргөжин тэлж байгаа аж. Аврагчид түймэрт өртөөгүй газар нутгаа хамгаалж үлдэхийн тулд мөн хүчээ дайчлан ажиллаж байна.
Түймрийн утааны улмаас агаарын чанар огцом муудсан ба амьсгалахад бү л хэцүү болсоор байна. Түймэр цагт 20 км орчих хурдтайгаар тархаж байгаа аж.
“Өнөөдрийн байдлаар 168 түймэр идэвхитэй асч байгаагаас 63-ыг нь унтраах гэж ажиллаж байна. 1 сая 288 мянган га талбайд 7 түймрийг унтраасан” хэмээн Экологи, байгаль хамгаалах, ойн аж ахуйн сайд Сахамин Афанасьев мэдэгдэв.
Яг одоогийн байдлаар Якутск бүхэлдээ гал түймэрт автаад байна. Үүнтэй уялдаад, орон нутгийн эрх баригчид ажлын өдрүүдийг богиносгох эсхүл амралтын өдрүүдийг албан ёсоор зарлаж магадгүй байна.
Одоо үзэгдэх орчин 500 метрээс хэтрэхгүй, байшингууд утаан мананд дарагдаж, гудамж талбайд нэг цагаас илүү алхахад хэцүү болж, толгой өвдөж, нүд хорсох, хоолой өвдөх шинж тэмдгүүд илэрч эхэлсэн аж. Якутын нисэх онгоцны буудал бүгд хаагдаж, хуваарьт нислэгүүд цуцлагдсан тул олон мянган хүн Якутад гацаад байгаа аж. Одоо Новосибирскийн нисэх онгоцны буудалд Якут руу явах зорчигчдын дараалал үүссэн ба тэдэнд хэзээ хоол хүнс хүргэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна.
Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар Онцгой Байдлын сайд бүс нутагт өөрийн биеэр ирж нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Түймрийг унтраахад нэмэлт хүч илгээхээр болсон байна. Ирэх долоо хоногт зарим нутгаар хур бороо орохыг хүлээж, маш их найдаж байна.
(Эх сурвалж: rentv)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар дампуу ? Дөнгөж одоо очиж танилцах гэж, Шууд арга хэмжээ стратэги боловсруулчихаад хэрэгжүүлэхээр очих ёстой. Үнэн дампуу гадаадын хүмүүс түймэртэйг мэдчихээд өчнөөн хонож байхад тухайн улсын холбогдох сайд мэдэхгүй дөнгөж одоо очих гэж ?