Нийгмийн

Хортой могойноос сэрэмжлэхийг анхааруулж байна

2016 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд ордог. Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт аялал зугаалгаар явсан иргэдийн тээврийн хэрэгслээр дамжин могой орж ирэх тохиолдол ажиглагдаж байна. Иймд иргэд суурьшлын бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана уу.

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдын тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайх, гэмтэж бэртэх байдлаар хот руу орж ирэх тохиолдлууд нэмэгддэг. 2018 онд хот руу орж ирсэн амьтны 30 дуудлага ирсэн бол 2019 онд 43, 2020 онд 116 болж өссөн байна. Харин 2021 он гарсаар 53 удаагийн дуудлага хүлээн авсны дийлэнх хувийг хортой могойн дуудлага эзэлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хортой могойны гол шинж толгой нь ам руугаа нарийссан гурвалжин хэлбэртэй толгойтой нийлэх хүзүүний хэсэг нарийн, хамар, нүдний хооронд 2 нүхтэй, хүүхэн хараа босоо, сүүл нь шувтан биш арай огцомдуу бүдүүвтэр үзүүртэй. Бамбай хоншоорт 66 см орчим, үүнээс сүүл 11 см. Нуруу хажуу талдаа зигзаг хэлбэрийн бараан судалтай. Тааралдвал оролдохгүй, хөөхгүй бол дайрахгүй

Холбоотой мэдээ

Back to top button