Нийгмийн

Завхан аймагт дельта хувилбар тархжээ

Өнөөдөр /2021-08-19/ Завхан аймгийн Шуурхай штаб хуралдаж мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторит мутацид өөрчлөлт илрүүлэх, вирусийн дельта хувилбар тодорхойлох шинжилгээг хийж эхэлсэн байна. Завхан аймгаас 30 сорьц илгээснээс түүвэрчилсэн байдлаар эхний 10 сорьцонд шинжилгээ хийхэд 7 нь дельта хувилбар болох нь батлагджээ. Одоогоор Улиастай сумын 6, Цэцэн-Уул сумын нэг иргэн дельта вирусээр өвчилсөн байна. Дээрх долоон иргэний ойрын хавьтал болох 67 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагджээ.

Тандалт судалгааны багийн тооцооллоор дельта хувилбарын эхний тохиолдол долдугаар сарын 20-ны үеэр орж ирсэн бөгөөд дэгдэлтийн оргил үе, хүндрэлийн шат ирэх долоо хоногоос эхэлнэ. Мөн нийт өвчлөлийн 40-өөс дээш хувь нь дельта хувилбар байх магадлалтай гэв.

Иймд яаралтай “Шинжилгээний цэг” байгуулах, нэмэлт оруудыг бэлтгэх, эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөнд тодотгол оруулах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

Ард иргэд та бүхэн олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг онцгойлон анхааруулж байна.

ЗАВХАН АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button