Дельта вирусийн тархалт газрын тосны үнийг унагажээ

Коронавирусийн дельта хувилбар идэвхийлэн тархсныг дагаж нэгэн үйл явдал болсон нь газрын тосны үнэ буурсан явдал. Энэ 2021 оны эхнээс хойш тасралтгүй өссөөр байсан газрын тос баррель тутамдаа 67 орчим ам.долларт хэлбэлзэж байна.
Нарийвчилбал, Брент газрын тосны үнэ долдугаар сарын эхэн болон дунд үеэр 73.5 ам.доллар байсан. Харин өчигдрийн хаалтын арилжаагаар 67.9 ам.доллар болж буужээ. WTI газрын тосны хувьд энэ тоо харгалзан 74.6 болон 67.9 байна.
Тэгвэл коронавируст халдвар Covid-19-ийн дельта хувилбарын тухай долдугаар сарын эхээр мэдээлж эхэлсэн. Уг шинэ мутац хувилбар маш хурдтай тархаж, наймдугаар сарын эхэн гэхэд дэлхийн 65 улсад бүртгэгдсан талаар CNBC агентлаг мэдээлж байлаа.
Дельта хувилбарын халдварлах чадвар, хүний биед илрэх шинж тэмдэг харьцангүй өөр байгаа. Иймд улс орнууд дахин хэсэгчилсэн хөл хорио тогтоож эхэлсэн юм. Хөл хорионд орохоор газрын тосны бүтээгдэхүүний эрэлт багасдаг тул үнэ нь ийн буугаад байгаа хэрэг юм.
М.ТЭНГИС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.