Ургац хураах ажилд орохоор орон нутгийнхан “уралдаж”, нийслэлчүүд тоохгүй байна

Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаан ургац хураалтын асуудлаар шийдвэр гаргасныг Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан танилцуулсан.
Тэрбээр “Энэ жил өнгөрсөн жилүүдээс илүү ургац хурааж авах дүр зураг харагдаж байна. 616 мянган га газар үр тариа тарьсан. Тиймээс оюутан залуус, цэргийн албан хаагч, ажил хайж буй иргэдийг татан оролцуулах тогтоол гарлаа. Хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад цалинтай ажиллана. 8000 орчим ажлын байр бэлэн байна. Өдрийн 50000 төгрөгөөр ажиллуулах боломжтой гэдгээ аж ахуй нэгжүүд илэрхийлсэн” хэмээсэн.
Тэгвэл цар тахлын энэ хүнд хэцүү, хямралтай цаг үед өдрийн 50 мянган төгрөгөөр ургац хураахаар бүртгүүлж, ажиллахаар хандаж буй иргэд хэр их байгааг албаныхнаас тодруулаад тоймтой хариу олж сонссонгүй. Харин орон нутгийн иргэдээс ургац хураалтад оролцож, ажиллах сонирхолтой 7300 гаруй иргэн байгаа талаар тоон мэдээлэл орон нутгаас ирүүлжээ. Харин нийслэл хотоос ажиллах хүсэлтэй иргэдийн тоон мэдээлэл алга.
Учир нь өнөөдрийн байдлаар ХХАХҮЯ болон ХНХЯ-ны алинд нь ч ургац хураалтад ажиллах иргэдийг бүртгэх процесс өрнөөгүй, бүртгүүлсэн хүн байхгүй хэмээн нэг нэгэн рүүгээ чихсэн байдалтай хариулт хэлж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас гарсан бүхэл бүтэн тогтоолыг хэрэгжүүлэх байдлаар яамдууд ямар ч санаачлагагүй ажиллаж буй нь харагдаж байна.
Ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхлэнэ гэх албан мэдээлэл гарсан. Ийнхүү 20-иодхон хоногийн хугацаа үлдсэн байхад өдрийн 50 мянгаар ажиллуулах иргэдийн асуудал шийдэгдээгүй, ажил хайж хөдөлмөр халамжийн төвүүдэд бүртгүүлсэн хүмүүстэй холбогдож ажлын санал тавих чигтэй ажиллаж байна гэх.
Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар нийслэлээс ургац хураалтад ажиллах саналтай иргэд байхгүй, бүртгүүлэхгүй байгаа гэх. Хэрвээ энэ үнэн бол Улаанбаатарчууд ажилгүйдэл, цар тахлын хямралд өртөөгүй л байгаа бололтой.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өлсөж үхлээ ядуу байна ажил олдохгүй байна ядарч байна гээд байдаг мөртлөө иим л байна даа дэндүү залхуу арчаагүй байгаа биз зүгээр суугаад л гудрах санаатай болчихсон юм
тэтгэврийн би очиж ажилламаар л байна даан ч авахгуй биз гэж бодох юм залуучууд дэндуу залхуу байна залуучуудыг ажилд сургамаар байна халамж бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихсон 6 хоног ажилладаг болж улс орноо оод нь татмаар байна амралт зугаалга дэндуу их байна даа
Коммунист субботник гэж нэг сайхан зүйл байжээ. Ажил сурахад нэмэртэй л байсан даа. Ардчилалд иймэрхүү нийгмийн идэвх сэргээх зүйл байвал зүгээр байна санж.
Энэ сэтгүүлч өөрөө очоод ажиллаачдээ