Гашуунсухайт-Ганцмод боомт зогссоноор БНХАУ-д нүүрсний үнэ өсжээ
БНХАУ дахь Даляны бирж дээр коксжих нүүрсний үнэ өнгөрөгч сарынхаас 40 хувиар өсөж, 2850 юань болжээ. Харин Ганцмод боомт дээрх нүүрсний үнэ 2400 юаньд хүрч, өссөн үзүүлэлттэй байна. Үүнд БНХАУ-ын талаас Гашуунсухайт-Ганцмод боомтыг 14 хоногийн хугацаатай хааснаас үүдсэн эрэлт нөлөөлжээ.
Тодруулбал, энэ даваа гарагаас эхлэн Монгол Улсын хүн ам дунд коронавируст халдварын тохиолдол буурахгүй байгаатай холбогдуулж, дээрх шийдвэр гарсан. Иймд 14 хоногийн турш тус боомтоор нүүрс экспорт хийгдэхгүй болж байгаа юм. БНХАУ-ын нүүрс импортлогч улсуудын дунд Монгол багагүй том байр суурь эзэлдэг.
Энэ он гарснаас хойш БНХАУ талын шийдвэрээр хилийн боомтуудын үйл ажиллагаа хэд хэдэн удаа доголдож, зарим үед таг зогссон. Иймд нүүрсний экспортоор улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн дүн буурах нөхцөл үүссэн юм.
Тухайлбал, 2021 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан байсан. Тэгвэл гуравдугаар сарын 28-нд танилцуулсан, энэ оны эхний гурван сарын статистикаар 311.1 мянган тонн нүүрс импортлоод байсан. Үүнээс хойших статистик мэдээллийг УУХҮЯ-наас ил байршуулаагүй байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.