Зэс олборлолтоор тэргүүлэгчдийн жагсаалтад Чилийн компани НЭГТ, “Рио Тинто” ЕСТ бичигджээ

“Mining Intelligence” байгууллагаас гаргасан өнгөрөгч 2020 онд зэсийн олборлолтоороо дэлхийд тэргүүлсэн 10 компанийн жагсаалтын нэгдүгээрт “Codelco” бичигдсэн байна. Чили улсын тус компани 1.7 сая тонн зэс олборложээ.
Мэдээж цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж үйлдвэрлэлийн процесс саатах үе байсан ч тус компани дөрвөн шат дараалсан арга хэмжээ авч, бэрхшээлийг амжилттай даван туулсан талаар хэвлэлд онцолжээ.
Харин жагсаалтын хоёрдугаар байранд Австралийн “BHP Group”, гуравдугаарт “Glencore” компаниуд бичигджээ.
Тэгвэл манай Оюу толгой ордод зэс олборлох үйл ажиллагаа явуулдаг “Rio Tinto” компани энэ жагсаалтын есдүгээрт бичигдсэн байна. 2020 оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтмол доголдож байсан билээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Албаар доголдуулжж байна рио