Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулбал нийслэлийн 1 сая гаруй иргэд үйлчлүүлэх боломжтой

Нийслэлчүүдийн ая тухтай орчинд амарч зугаалах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг хэрэгжүүлэх асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж дэмжлээ. Уг цэцэрлэгт хүрээлэн нь 300 га талбайг хамрах бөгөөд усан оргилуур, цөөрөм, амрах сандал, хүүхдийн тоглоомын хэсэг, ногоон байгууламж, хөшөө дурсгал зэргийг байгуулахаар төлөвлөжээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 70 хувьд 30 зүйлийн 140 мянга гаруй мод сөөг тарьж, үлдсэн 30 хувьд амралтын болон хүүхдийн тоглоомын талбайн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Хүрээлэнд хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ахмад настны нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор нийслэлийн зургаан дүүргийн сая гаруй хүн ам үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид танилцууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yag haana gesen ug yum bol? niited oilgomjtoi bichmeer yumaa. bichsen hun uuruu ch mdehgui l bh shig bna. olon ulsiin geheer yadag yum bol ? gadaad humuus orj bolno gesen uguu? haha
Хотын төвд гэр хорооллыг �######�уулж цэцэрлэг барих хэрэгтэй. Хотын захад ямар ч хэрэгцээгүй. Дамбадаржаагийн цэцэрлэгийг Солонгосуудаар бариуулсан хүн мэдэхээргүй нуугдм�##� газар байдаг.