Улаан буудайн гурилыг БНХАУ-руу экспортолно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр ургац хураалт, өвөлжилттэй холбогдолтой мэдэгдлийг салбарын сайд З.Мэндсайхан уламжилсан юм.
ХХААХҮ сайд З.Мэндсайхан хэлэхдээ, “Засгийн газрын хуралдаанаар 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах талаар хэлэлцлээ. Энэ зун хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс чийгтэй. Тиймээс намар эрт болж, цас эрт орох тооцоо бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ гаргаж ажиллаж байгаа. Тиймээс малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлийг тооцоолох хэрэгтэй.
Хуралдааны үеэр Монгол улсын Шадар сайдаас хэд хэдэн даалгавар авлаа. Үүнд дараах чиглэлүүд тусгагдсан юм.
- Өвөлжилтийн бэлтгэл хангах
- Хадлан тэжээл бэлтгэх
- Ургац хураах
Үүнээс гадна төв суурин газрын махны нөөц 20 орчим мянган тонн бэлтгэхээр ажиллах байна. Гурван хувийн хүүтэй 17 аж ахуйн нэгжээс мах нийлүүлж ахахаар төлөвлөлт хийсэн.
Ургац хураалтын тухайд, бүрэн авахын тулд хүн хүчний асуудал байгаа. Зохион байгуулж, зохицуулаад цэрэг, оюутнуудаас ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбуудайн гурилыг 12 ААН-ийн хүсэлтийг БНХАУ-руу гаргахаар ажиллаж байна. Ингэснээр Улаанбуудайн гурилыг БНХАУ-руу экспортлох юм” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ulaabuudai ekcportloh erh ugchihbul abah uls oron belen bndaa
Буруу лдаа хятадууд хэдэн компаний захир�##�тай үгсэн хув�##�даад монголын газар тари�##�ангын с�##�барыг атгана бид оросоос л гурилаа авах болно
Алаагүй баавгайн арьсаа була�##�дахын үлгэр, эхлээд сайтар хураагаад авчих, дотоод хэрэгцээгээ чанартай гурилаар хангачих, дараа нь ийм ажлаа ярьж сур. Хөвсөргөн хөөрүү хүмүүс төрийн ажилд тэнцэхгүй шүү