Нийгмийн

Зурхай: Хийморийн дарцаг хатгахад сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2021.09.12 / НЯМ ГАРАГ

НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын 9 сарын 12, Адъяа гараг. Билгийн тооллын 6, Онгоц одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 25 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button