ЭРҮҮЛ МЭНД

Өнөөдрөөс 18-аас дээш насны иргэд сайн дураар III тунд хамрагдах боломжтой

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 69 багийн 350 эмч, ажилтан ажиллан 7,694 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины 

  • I тунд 66,
  • II тунд 247,
  • нэмэлт сэргээх тунд 1,708 буюу нийт 2,021 иргэн хамрагджээ.

Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Мөн зорилтот бүлгийн буюу 2,825 жирэмсэн эх, 12-15 насны 63,711 (71.7 хувь), 16-17 насны 25,359  хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа аж. Ташрамд дурдахад, өнөөдрөөс эхлэн нийслэлийн 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт сэргээх буюу III тунд хамрагдах боломжтой болж байна. 


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button