Нийгмийн

Үхрийн арьс товруутах өвчнөөр 49 өрхийн 249 үхэр өвдөөд байна

Дорнод аймгийн Чулуунхороот сумын хэмжээнд үхрийн арьс товруутах өвчлөл хамгийн өндөр байна. Тиймээс малчид, иргэдэд энэхүү халдварт өвчний талаарх зөвлөгөө мэдээллийг сайтар хүргэх шаардлагатайг анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар тус сумын хэмжээнд гурван багийн 49 өрхийн 249 үхэр өвчлөөд байна. Өвчнийг аль болох газар авахуулахгүй яаралтай арга хэмжээ авснаар голомтуудыг хумьж, эрүүл бүсээс эхлэн вакцинжуулж эхлэх аж.

Үхэр сүрэг нэгэнт арьс товруутах өвчнөөр өвчилсөн бол эдгээх, эсвэл вакцин тарих ямар ч боломжгүй учир малчдад үнэн зөв мэдээллийг өгч, яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа юм.

Арьс товруутах өвчнөөр өвдсөн малын махыг зах зээлд нийлүүлж хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүйг мал эмнэлгийн мэргэжлийн эмч зөвлөж байна. Тиймээс өвчилсөн үхрийг устгалд оруулах, цаашид газар авахуулахгүй байх, вакцинжуулалтыг яаралтай эрүүл бүсээсээ хийж эхлэхийг үүрэг болголоо гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч

За нэг хэсэгтээ үхрийн мах авалтгүй болжээ

Холбоотой мэдээ

Back to top button