Нийгмийн

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар орон гэргүй болсон айлуудад тусламж үзүүллээ

Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 12 айлын нийтийн байранд гал гарсны улмаас тэдгээр айл өрх орон байргүй болж, дээр нь эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаад буй.

Дээрх 12 айлаас зургаа нь байрандаа байнга оршин сууж байсан бөгөөд тэдгээр өрхөд долоон өрх толгойлсон ээж, хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 10 хүүхэд гээд нийт 31 ам бүл багтдаг аж. Өчигдөр тус суманд УИХ-ын 12-р тойргоос сонгогдон, төр түшиж буй УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нарын гишүүдийн Ажлын алба болон Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүд ажиллалаа.

УИХ-ын гишүүдийн зүгээс хувиасаа 9 сая орчим төгрөгийн тавилга, эд материалын тусламж үзүүлснийг Ажлын алба нь хүлээлгэж өглөө. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн мэргэжилтэн В.Сүрэнчимэгээс Н.Ганибал гишүүнээр дамжуулан илгээсэн сая төгрөгийг эдгээр гэр бүлийн гишүүн болох байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнд Н.Ганибал гишүүний зөвлөх Э.Ирэхбаяр гардуулж өгсөн юм.

Харин аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дарга Р.Туяажаргал тэргүүтэй төлөөлөл өөрсдийн зохион байгуулсан “Дулаан сэтгэл" хандивын аяны хүрээнд төвлөрсөн 20 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гардуулж өгөв.

Сүхбаатар аймгаас сонгогдсон гишүүд өмнө нь тогтсон жишгийн дагуу галын осолд өртсөн айл өрхүүдэд Улсын онцгой комиссоос гэр олгуулах талаар санаа тавьж ажилласан, түүнчлэн орон нутгийн удирдлагууд ч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр шуурхай хөөцөлдсөний үр дүнд УОК-оос 12 гэр олгохоор шийдвэрлэсэн байна. 12 гэрийг сумын хойд дэнжид барьжээ. Эдгээр гэрээс долоог нь галын ослын хохирогчдод, тавыг нь өмнө нь болсон аймшигт шуурганаас гэрээ алдсан 5 өрхөд өгөхөөр шийдвэрлэснээ сумын удирдлага мэдэгдлээ.

Сан үйлс дэлгэрэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хаха
Хаха

Хаха

Холбоотой мэдээ

Back to top button