
НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутерриш Афганистаны эдийн засгийн уналтаас урьдчилан сэргийлэхийн тулд “Талибан” хөдөлгөөнийхөнтэй хамтран ажиллахыг Олон Улсын Хамтын Нийгэмлэг /ОУХН/-т уриалав. Тэрбээр энэ талаар есдүгээр сарын 13-ны даваа гарагт мэдэгджээ.
Гутерриш Афганистанд үзүүлэх тусламжийг хүний эрхийн байдлыг сайжруулах гол хөшүүрэг болгон ашиглаж болно хэмээв.
“Одоогийн эрх баригчидтай харилцаа тогтоохгүйгээр Афганистанд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс, “Талибан” хөдөлгөөний удирдлагуудтай хамтран ажиллах нь маш чухал” гэж онцлов.
Мөн тэрбээр Олон Улсын Хамтын Нийгэмлэгт хандан үүсч болох үр дагаврыг тооцоолж, улс орныг уналтад оруулахгүйн тулд Афганистаны эдийн засгийг дээшлүүлэх арга замыг эрэлхийлэхийг уриалав.
(Эх сурвалж: mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.