НИЙГЭМ

Үйлчилгээний байгууллагууд хариуцлагын гэрээгээ зөрчиж байна

Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан.

Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчиж байгаа тул зөрчил гаргасан зарим байгууллагатай хийсэн “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэлх арга хэмжээг авч ажиллаж байна.

Тус шалгалтын хүрээнд Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах Element’s баар нь тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн, хариуцлагын гэрээ зөрчсөн (халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаагүй, залуучууд маш олноор цугларч бөөгнөрөл үүсгэсэн, хүн хоорондын зай бариулаагүй) цаг хэтрүүлэн ажилласан зэрэг зөрчил илэрч, эрсдэлээс урьдчилан сэргийлж тухайн газрын үйл ажиллагааг түр зогсоон мэдэгдэх хуудас өгч арга хэмжээ аван ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button