БШУ-ны яамны 125 ажилчнаас 30 гаруйг нь цомхотгожээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 25-р суваг телевизийн "Ам нээвэл ярилцлагад оров.
Тэрбээр энэ үеэр “Манай яамны 125 хүнээс ажлын ачаалалгүй, ур чадваргүй 30 гаруй хүнийг цомхотгох саналыг Төрийн албаны зөвлөлд хүргэсэн. Гэтэл дэмжихгүй гэсэн утгатай хариу өгөхөөр нь “Сонгуулийн дараа төрийн албанаас 20-30 мянгаараа халагддаг жирийн хүмүүсийн төлөө юу ч дуугардаггүй байж, яамны хэдэн хүнийг хамгаалах нь ойлгомжгүй байна” гээд шүүмжилсэн.
Яахав, энэ саналыг дараа нь хүлээж авсан л даа. Eр нь аль ч яамны ажил хэдхэн сэтгэл зүтгэлтэй хүний нуруун дээр л явдаг юм билээ. Гэтэл манай яаманд зөвхөн “Боловсролын тэргүүний ажилтан ” гэсэн ганц шагнал хариуцсан мэргэжилтэн байдаг гээд бод доо. Мөн яамнаас тeндэр шалгаруулалтыг өөр тийш нь шилжүүлчихсэн чинь ажиллах сонирхолгүй болчихлоо гээд өргөдлөө өгч байгаа хүмүүс ч байна. Надад ажил хийдэггүй яамны 30 хүнээс сайн 30 багш илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр ядаж тэдний цалинг нэммээр байна” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene chine l shuu dee Said aa Tsag Burtguul Tsalin avsan humuuseer Yam tamgiin gazruud duuren shuu
Дахиад 40 илүү байна. Гэхдээ зипдаа лам бөө болж шатгүй доош гүн харанхуй ангалд ойчлоо. Дуусаа одоо чи хог
Ганц зөв ажил хийж байгаа сайд шиг санагддаг юм да.
сайдыг дэмжмж байна
Мундаг шүү, зангарагатай, шударга, шуурхай сайд
Яг зөв. Энх-Амгалан мундаг байна. Одоо их сургуулиудын албаны дарга нар хэмээх дээрээс захирлуудаас авсан үүргээ доод хүмүүсээрээ хийлгээд буцааж өөрөө хийсэн мэт өгчхөөд, онц ажилгүй суудаг, 2016 оноос нэмэгдсэн албаны дарга нараа цөөрүүлэх хэрэгтэй. Ер нь багш, захиргааны ажилтан, удирдах ажилтны тооны харьцаа сургуулиудад маш оновчгүй байгаа.
Бадарч ярьж байсан гадны их сургуулиудад 1 ажилтан 3 багш харьцаагаар явдаг, монголд харин эсрэгээрээ 1 багшид 3 ажилтан ноогдох харьцаатай гэж байсан. Захиргааны ажилтан, удирдах ажилтан, дарга сэтэртэй хүний тоог цөөрүүлж сайн чадвартай багшаар ир сургуулиудад хүний нөөцийн хангалт хийгээрэй