Нийгмийн

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг АТГ-аас шалгаж байна

Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатар, тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа болон гадаадаас бараа импортлон борлуулдаг иргэн Б.Төрбаяр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн.

Тэднийг Авлигын эсрэг болон Гаалийн тухай хууль зөрчиж, 2020 оны аравдугаар сард БНСУ-аас манай улсын хилээр импортлон оруулж ирсэн гурван чингэлэг бараанд гаалийн хяналт, шалгалт явуулсан байцаагч нартаа нөлөөлж, татварыг хөнгөлүүлэн Б.Төрбаярт давуу байдал бий болгосон хэрэгт буруутгасан.

Улмаар О.Цогтбаатарын нийтийн албанд ажиллах эрхийг долоон жил хасаж, 30 сая, Б.Хишигбат, Д.Соёлмаа, У.Ариунаа нарын эрхийг таван жил хасаж, 15 сая, Б.Төрбаярыг долоон сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь гурван жил хасаж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл тус газрын орлогч даргаар ажиллаж байсан О.Цогтбаатарын утас руу УИХ-ын гишүүн С.Одонтуяа зурвас бичиж Эрдэнэчимэг гэх найзынхаа импортолсон хуучин хувцаснаас авах гаалийн татварыг хөнгөлүүлсэн төдийгүй тухайн бараанаас нь иргэдэд үнэ төлбөргүй тараасан гэх үйлдлийг тусгаарлан, АТГ-т шалгаж буйг эх сурвалж мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button