УЛС ТӨР
Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах Ажлын хэсгийг Х.Нямбаатар сайд ахална

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.09.15/ болсон. Хуралдаанаар хэд хэдэн шийдвэрийг гаргаж танилцуулсан билээ. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулжээ. Улмаар энэхүү ажлын хэсгийн ахлагчаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ажиллахаар болсон аж.
Мөн 2021 оны долдугаар сард Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар мөн л Х.Нямбаатарт сайдыг томилж байсан юм. Улмаар эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, батлуулан хэрэгжүүлж ажиллахыг даалгаж байв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.