УЛС ТӨР

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарлаа

Төрийн албаны 2021 оны гурав дахь ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, шалгалтын товыг тогтоолоо. Шалгалтын бүртгэл  2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цаг хүртэл 30 хоногийн хугацаатай цахимаар явагдана.

Төрийн албаны намрын ерөнхий шалгалтыг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, салбар комисстай хамтран, олон нийтийн хяналттайгаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн зөвлөлийн тогтоол батлагдлаа. Ерөнхий шалгалтыг өнгөрсөн жилээс эхлэн технологийн дэвшлийг ашиглан, 100 хувь цахимаар зохион байгуулдаг болсноор иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын комиссын гишүүдийг чадавхжуулахад онцгойлон анхаарч, Ли Куан Юүгийн Сингапурын Төрийн бодлогын сургуулийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр болон дотоодын бусад сургалтад үе шаттай хамруулж байна. Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын номЕ-ТAZ утасны апплейкшн, өөрийн сайтад “Хамтдаа бэлтгэе” цэсийг ажиллуулснаар 2021 онд өмнөх шалгалтад бүртгүүлсэн иргэдийн 33 хувь нь тэнцсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button