ЭРҮҮЛ МЭНД

ТОДРУУЛГА: ХӨСҮТ-д цээжний рентген зураг үнэгүй авч байна

Коронавирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, манай улс дотооддоо алдсанаас хойш нас барсан хүний тоо 1000 даваад байна.

Түүнчлэн өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо 4000 дөхөж буй. Үүнтэй холбоотойгоор иргэд эмнэлэгт хэвтэхээс илүү гэртээ өөрсдийгөө эмчилж байна. Тиймээс эдгэсний дараа уушгаа харуулах, хянуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Тэгвэл эдгэрсэн иргэдийн уушгийг ХӨСҮТ үнэ төлбөргүй үзэж байгаа юм байна.

Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад "Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-д өдөр бүр 14.30 цагаас хойш өглөөний 08.00 цаг хүртэл цээжний рентген зураг үнэгүй харж байна. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Үүний дагуу ХӨСҮТ-д уушгины рентген зураг авахуулж болно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button