УЕПГ: Хилс хэрэг тулгасан гэх хүү нь бусдыг 62 удаа хутгаж хөнөөснийг нь тогтоосон

Иргэн Б.Эрдэнэчимэг хууль хяналтын байгууллага хүүд нь хилс хэрэг тулгаж, хүнд ял оноосон хэмээн Сүхбаатарын талбайд хөл нүцгэн алхаж эсэргүүцэл илэрхийлж байв.
Тэгвэл энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээлэхдээ "Иргэн Л нь 2015 оны хоёрдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн Э-г 62 удаа хутгалж амь насыг нь хохироосон. Мөн иргэн С, Г нарыг алахыг завдсан. Тодруулбал, С-ийг хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 07-ны өдөр бүх насаар нь хорих ял оноосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 20 жил хорих ял болгон өөрчилсөнийг Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн.” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.