НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Өнөөдөр 950 мянга орчим хувьцаа арилжжээ

2021 оны аравдугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 32  хувьцаат компанийн 295,582,624 төгрөгийн үнийн дүн бүхий 953,453 ширхэг хувьцаа арилжигдсанаас дөрвөн хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Таван толгой" ХК (TTL +0.82%) болон "рдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +0.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий" ХК (NEH -7.21%) болон "Сүү" ХК (SUU - 6.39%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 121,845 ширхэг нэгж эрхийг нийт 45,384,849 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 44 ширхэг бондыг 4,392,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.63 хувиар буурч, 41679.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,875,144,185,208 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button