Д.Ганбат: Э.Одбаярт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ
Өнөөдөр /2021.10.19/ АН-ын төлөөллөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Д.Ганбат, М.Тулгат нар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдоод буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдэгдэл гаргасан байна.
Тодруулбал, иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэдийг батлан даалтаар суллах хүсэлт бүхий мэдэгдлийг тэд прокурорын байгууллагад хүргүүлэхээр болсон байна.
Харин таслан сэргийлэх арга хэмжээ авахуулсан хүмүүсийг улс төрийн нам батлан даалтад гаргахыг хүсэх нь хуульд хэр нийцэж буйг сэтгүүлч тодрууллаа.
Үүнд Д.Ганбат “Э.Одбаярт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гомдол гаргасан юм билээ. Бичлэг задруулсан гэж. Бичлэг хадгалах, задлах эрх нь иргэнд байгаа шүү дээ. Харин Д.Монголхүү дээр хууль сахиулагчидтай зүй бус харьцсан гэсэн зүйл заалт байсан. Аав ээж, ах дүү нь өвчин тусаж, зарим нь нас барсан байхад эдгээрийг л эсэргүүцээд байгаа шүү дээ” гэсэн тайлбар өглөө.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюулзай авгай Монголчуудад бүгдэд нь гомдож бгаа. Үтрээний гөшөө бас нууцаа тааваар нь эрхлүүж жаргаахад нь саад болсон гээд